Мэдээллийн нууцлал
Blu Clothing Studio нь хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг хүндэтгэдэг
Энэхүү Нууцлалын Бодлого нь та Blu clothing studio (цаашид “Blu” эсвэл “бид” гэж нэрлэнэ)-ийн вэбсайтаар зочлох, худалдан авалт хийх, эсвэл Blu-гийн хэрэглэгчээр бүртгүүлэх үед таны хувийн мэдээллийг "Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль" (шинэчилсэн найруулга 2021 онд батлагдсан) дагуу хэрхэн боловсруулж буйг тайлбарлана.
Хувийн мэдээлэл цуглуулах
Хэрэв та Blu-д хэрэглэгчийн бүртгэл үүсгэвэл, бид танд хэрэглэгчийн бүртгэлийн үйлчилгээг санал болгохын тулд өгсөн хувийн мэдээллийг манай үйлчилгээний нөхцлийн дагуу боловсруулдаг.
Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхэд заавал шаардлагатай хувийн мэдээлэлд дараах зүйлс хамаарна:
- Хэрэглэгчийн овог нэр, цахим хаяг
- Холбоо барих утасны дугаар
- Хүргэлтийн хаяг
- Захиалгын мэдээлэл (бараа, үнэ, огноо гэх мэт)
Мэдээллийг ашиглах зорилго
Хэрэв та захиалга хийвэл, бид таны хэрэглэгчийн бүртгэлд хадгалагдсан хувийн мэдээллийг захиалгыг гүйцэтгэх зорилгоор ашиглана. Таны холбоо барих мэдээлэл болон хүргэлтийн хаяг (нэр, хаяг)-аас гадна бид таны сонгосон хүргэлтийн арга (хотын бүс эсвэл хөдөө орон нутаг) болон төлбөрийн аргын мэдээллийг захиалга гүйцэтгэх зорилгоор ашиглана. Хэрэв та өөрийн утасны дугаарыг сайн дураараа өгвөл, бид энэ мэдээллийг тантай нэмэлт харилцаа холбоо тогтоох боломжийг хадгалах зорилгоор, өөрөөр хэлбэл таны болон бидний хууль ёсны ашиг сонирхлын үүднээс хадгалдаг.
Мэдээлэл хуваалцах
Blu Clothing studio нь хуульд заасан үндэслэл журмын дагуу таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй тодорхой зорилгын хүрээнд дараах байдлаар хуваалцаж ажиллана.
Захиалга хүргэх логистикийн түншүүд
Таны нэр, хүргэлтийн хаяг, утасны дугаар зэрэг хүргэлтийн мэдээллийг бид манай хамтран ажилладаг шуудан, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад, харилцагчийн зөвшөөрсөн хүнд дамжуулдаг. Энэ нь таны захиалгыг цаг тухайд нь хүргэх, хүргэлтийн явцыг хянах, танд мэдэгдэл хүргэх зорилготой.
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид
Та манай вэбсайтаар дамжуулан худалдан авалт хийх үед таны төлбөртэй холбоотой мэдээлэл (төлбөх дүн, захиалсан бараа, хөнгөлөлт, сонгосон төлбөрийн арга гэх мэт)-г бид таны сонгосон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (жишээ нь: кредит картын үйлчилгээ үзүүлэгч, Storepay, Pocket, ХасБанк гэх мэт)-д шилжүүлдэг. Зарим тохиолдолд, тухайн үйлчилгээ үзүүлэгч нь таны санхүүгийн мэдээллийг бие даан цуглуулж, боловсруулдаг ба энэ тохиолдолд тухайн этгээд нь өөрөө хяналт хариуцагч болно.
Хууль, шүүхийн байгууллагын шаардлага
Бид хууль, эрх зүйн шаардлагын дагуу, эсвэл хууль сахиулах байгууллага, шүүх болон бусад төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, таны хувийн мэдээллийг хуваалцах үүрэгтэй байж болно. Энэ нь зөвхөн хуулиар заасан үндэслэлтэй, зохих журмын дагуу хийгдэнэ.
Мэдээллийг хадгалах хугацаа
Бид таны хувийн мэдээллийг тухайн мэдээлэл цуглуулсан зорилго хангагдах хүртэл, мөн Монгол Улсын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
Зорилго биелэгдсэний дараа, эсвэл хуульд заасан хугацаа дуусмагц мэдээллийг аюулгүй байдлаар устгах буюу дахин таних боломжгүй хэлбэрт шилжүүлнэ.
Энэ нь Монгол Улсын “Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 12, 13 дугаар зүйлд нийцнэ.
Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэлт
Blu Clothing studio нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг Монгол Улсын "Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль" (шинэчилсэн найруулга, 2021 он) болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн боловсруулж, хадгалж, хамгаалдаг.
Бид дараах зарчмуудыг баримтална:
- Хууль ёсны үндэслэлтэй цуглуулах: Хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлтэй, эсхүл хуульд заасан үндэслэлээр цуглуулна.
- Зөвхөн шаардлагатай мэдээлэл: Зорилгод тохирсон, шаардлагатай мэдээллийг л цуглуулж, ашиглана.
- Ил тод байдал: Хэрэглэгч мэдээллээ ямар зорилгоор, хэрхэн ашиглагдахыг мэдэх эрхтэй.
- Аюулгүй байдал: Мэдээллийг хуулийн шаардлагад нийцсэн техник болон зохион байгуулалтын аргаар хамгаална.
- Хандалт ба засварлах эрх: Хэрэглэгч өөрийн мэдээлэлд хандалт хийх, засах, устгуулах эрхтэй.
- Гуравдагч этгээдэд шилжүүлэх: Зөвхөн хэрэглэгчийн зөвшөөрлөөр эсвэл хуульд заасан үндэслэлээр дамжуулна.
Хэрэв та өөрийн хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгаатай холбоотой санал, гомдол гаргах бол та бидэнтэй дараах Bluclothing@gmail.com цахим хаягаар, СБД 5 хороо Нарны гүүрийн зүүн талд JS tower 5-501 тоот хаягаар холбогдох боломжтой.
Бид энэхүү нууцлалын бодлогыг цаг үеийн өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх боломжтой. Энэ нь жишээлбэл, манай үйл ажиллагааны практик өөрчлөгдөх, эсвэл хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлага үүсэхтэй холбоотой байж болно.