Membership Card
BLU CLOTHING STUDIO™. -н membership card буюу гишүүнчлэлийн карт илүү олон давуу талтай болж байна. 200,000₮ болон түүнээс дээш худалдан авалт хийснээр "гишүүн" -ий статустай болох боломжтой.
Гишүүнчлэлийн карттай байхын давуу талууд:
• 5% хөнгөлөлт: Бүх худалдан авалтад 5%-ийн хямдралтай.
• Эрхтэй хэрэглэгчид: Шинэ загвар болон Drop-ийн мэдээллийг бусдаас түрүүлж авах боломжтой.
• Онцгой урьдчилсан захиалга: Бусдаас түрүүлж захиалга өгөх эрх.
• Сюрприз бэлэг: Сар бүр худалдан авалтын мөнгөн дүнгийн хэмжээнээс хамаарч 1 гишүүнд зориулсан гэнэтийн бэлэгтэй.
• Шагналын урамшуулал: Дараагийн байранд орсон 5 хэрэглэгчид тусгай бэлэг илгээнэ.
Ингэснээр BLU CLOTHING STUDIO™.-ийн үнэнч хэрэглэгчид илүү урамшуулалтай, хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой болно.
Summer Collection 2024
Хэдэн сар үргэлжилсэн саарал тэнгэрийн дараа бидэнд илүү гэрэл гэгээтэй, дулаан өдрүүдэд ирж байна. Энэ өдрүүдэд хувцасны шүүгээн дэх хамгийн өнгөлөг хувцсаараа өөрсдийгөө гоёдог. Бид таны хувцасны шүүгээнд байнгын хэрэглээнд байх хөнгөн, биед эвтэйхэн, тав тухтай бүтээгдэхүүнийг зуны цуглуулгаараа танилцуулж байна.
Spring Collection 2024
Тав тухыг эрхэмлэж таны биед хамгийн эвтэйхэн, биед сайн сууж өгөхөөр тооцоолж хийсэн ба хөнгөн, дулаан материалууд түлхүү ашиглаж удаан эдэлгээтэй, хөдөлгөөнд уян хатан, байнгийн хэрэглээнд байх үндсэн бүтээгдэхүүнээ та бүхэндээ танилцуулж байна.
2024.04.18-с эхлэн манай бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ. Манай хаврын загвар нь өдөр тутмын хэрэглээнд дахин дахин өмсөхөд зориулагдсан.