БЛҮ КЛОТИНГ СТУДИО ХХК
2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа өдөр тутмын хувцасныг дотооддоо калстерийн системээр үйлдвэрлэж, борлуулдаг. Нийт хэрэглэгчдийн 80 хувийг 16-35 насны хэрэглэгчид эзэлдэг ба Улаанбаатар хотод 3 салбар дэлгүүр болон цахим дэлгүүр болох вэбсайт bluclothingstudio.mn, орон нутагт Дорноговьд гэрээт борлуулагчтай, гадаад зах зээлд Хөх хотод 2 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Брэндийн танилцуулга
Манай брэндийн хувьд үндсэн буюу байнгын борлуулагддаг, улирлын чанартай буюу цаг уур, трендийн байдалд тохируулан гаргадаг загварууд байдаг. Нэг жилд үндсэн 4 том цуглуулга (хавар, зун, намар, өвөл) болон бусад баяр ёслолд зориулсан жижиг цуглуулгууд танилцуулдаг. Брэндийн агуулгын хувьд ямар ч насны, ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэг хүн өдөр тутамдаа өмсөх боломжтой энгийн бас тав тухтай мэдрэмж төрүүлэх хувцсыг боломжийн үнээр санал болгохыг зорьж ажилладаг.